Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар нь Солонгосын иргэнээс 50 сая вон буюу 100,000,000 төгрөг хандивт авсан хэргээр цагдаагийнхан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг мөнгө авч байгаа гэх сэжиглэх үндэслэл нь нэгэн бичлэгээс үүдэлтэй юм. Уг бичлэгийг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар нь эвлүүлэг гэх утгатай тайлбарыг өгсөн гэх. Харин цагдаагийнхан шалгаад уг хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх ёстой гэж мэдэгдээд байсан юм.

 

 

Өмнө нь уг хэргийг мөн л анхан шатны шүүхэд шилжүүлж байсан билээ. Харин шүүхийн зүгээс уг хэргийг дутуу шалгасан гэх үндэслэлээр буцаасан байдаг. Цагдаагийнхан мөн л дахин шалгаад шүүхэд шилжүүлээд байв. Харин шүүх хурал нь өнөөдөр болох ёстой байсан юм.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад дахин буцаан шийдвэрлэсэн байна.