Манай улсын дийлэнх хувийг оюутан залуус эзэлдэг. Харин тэд “Бэлэнчлэх” сэтгэлгээтэй. Учир нь хэдхэн сарын өмнө МСҮТ-ийн оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлэгийг олгохыг шаардан жагсаал зохион байгуулсан. Мөн сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсаж байсан оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих гэсэндээ “Бүүр” Сүхбаатарын талбайд цуглаан хийгээд амжсан.

 

 

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль орон даяар болж өнгөрлөө. Гэвч ирц хүрсэнгүй. Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалт хэрхэн явагдаж байгааг дэлгэцээр тухайн цаг бүртээ хүргэж байсан. Гэтэл дэлгэцний үзүүлэлтээс харахад 18-25 насны залуус хамгийн идэвхигүй оролцож байгаа дүн мэдээг анзаарсан хүн олон. Хамгийн идэвхитэй оролцдог нь 55-иас дээш насныхан буюу өнөө оюутан, залуусын аав, ээж, эмээ, өвөө нар байсан. Өмнөх сонгууль бүрийн судалгаагаар ч танилцуулдаг. Уг нь нас тогтсон, хийж бүтээсэн одоо аялж, зугаалж, амарч байх тэд л тэмцсээр, оролцсоор. Өнгөрсөн 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд мөн л ирц хүрэлгүй дахин санал хураалт явуулж арай ядан 50+1 хувь болгосоныг бид мэднэ. Энэ жилийн хувьд 26-40 насныхан идэвхитэй оролцож байгаа дүн мэдээ дэлгэцээр харагдсан нь таатай.

Уг нь төрийн эрх барих хүнээ сонгоно гэдэг ирэх дөрвөн жил болон цаашид Монгол Улсын бодлого, тогтолцооны асуудал тавигдах өнөө үед оюутан залуус хумсаа нуусан “муур” адил байсаар байгааг анзаарч харан, нэгийг бодож хоёрыг тунгаамаар. Саяхан Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгчийг огцорхыг шаардаж тус улсын бүх хотын оюутнууд болон дунд болон ахлах сургуулийн сурагчид жагссан. Солонгос оюутнууд Авлига, хахууль, шударга бус зүйлийн эсрэг нэгдэн жагсаал, цуглаан, суулт хийсэн. Харин манайд оюутнууд сарын 70 мянган төгрөг өгсөнгүй, өлсөж байна, автобусанд үнэгүй зорчих гэх зэргээр жагсдаг. Тэд хэзээ ч шударга сонгууль, авилга, хээл хахууль, газрын наймаа, ажилгүйдэл, аав ээжийнхээ тэтгэвэр, тэтгэмжийн асуудалд огт оролцдоггүй “Мулгуунууд”. Эрх ямба ярьж болох ч эрх үүргээ мэдэж, хэрэгжүүлж, оролцдог болмоор. Ядаж сонгуульдаа идэвхитэй оролцохыг заалгаад байх даа “яахав дээ хөөрхий”. Өдөр шөнгөгүй телевиз, радио, сонин, сэтгүүл, сошиал ертөнцөөр нь "бөмбөгдөөд" байхад.

Зүгээр л фейсбүүк ухаж, доог тохуу хийж, дэлгэцийнхээ араас цэцэрхэж, ухаантай бичвэр оруулж, доромжилдог нь оюутан залуусын хийдэг ажил.

Ингэж байхад Солонгост оюутан залуус нь ардчилал, шударга байдлын төлөө нийгэмдээ их түлхэц болж гар бие оролцож байна. Тэд тэтгэмж мөнгөний төлөө жагсдаггүй, өлслөө гэж суулт хийдэггүй. Учир нь сурахын хажуугаар ажиллана.

 

Залуу насанд өлсөж ядрах нь байдаг л зүйл хэмээн тэдгээр залуус үздэг гэнэ. Тиймдээ ч өөрсдийн сурч боловсрох, эрдэм мэдлэг олж авахын төлөөх өрсөлдөөн нь авлига цаашлаад Ерөнхийлөгчид хамаатай хэрэгт оролцдог байна.

Манай улсад оюутан залууст ажлын байрыг бэлдээд, бүх боломж бололцоог нь эрвийх, дэрвийхээрээ ээж, аав бүгд дэмжээд байхад л ажил голж, амар хялбар аргаар мөнгө олох арга зам хайна. Улс төр, эдийн засаг гэхээр усанд хаясан чулуу шиг алга болчихно. Улсын маань Ерөнхийлөгч тэдний хувьд огтхон ч хамаагүй мэт л аашилсаар байна.

Хэдий хүртэл....Та нарын гар бие оролцоо чухал байсаар байна. Ээж, аавынхаа барьдаггүй гар утсыг, тэдний өмсдөггүй годон гутал, хувцсыг хэн хүнд олдоод байдаггүй эрх ямба, эрх мэдлийг эдлэн суугаа оюутан та, залуу та, бүсгүйчүүд та энэ эгнээнд элсэх болсон бус уу.

Сонгуулийн ирц хүрээгүйгээс дахин сонгууль болохоор боллоо. Татвар төлөгч аав, ээж, ажилтан иргэдийн мөнгөнөөс "Дахин" 7,2 тэрбум төгрөг гарган Сонгуулийг 7-р сарын 9-ны өдөр зохион байгуулана. Энэ их хөрөнгө, мөнгөөр цэцэрлэг, эмнэлэг, сургууль, утааг арилгах гээд бүтээн босгох асар их ажил байна!!!. 

 

М.Буянжаргал

www.Cityinfo.mn