МАХН-аас 15:00 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийлээ. Энэ үеэр С.Ганбаатар сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй байгаа тул тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Тодруулбал, С.Ганбаатар: СЕХ-ны дүнтэй танилцлаа. СЕХ-ны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монголын ард түмэн хулгайчгүй төртэй баймаар байна. СЕХ луйварчдын гар хөл болсон байгууллага. Хоёрхон өдрийн дотор 35000 хүмүүсийг тэд шинээр бий болгожээ. Бид тэмцэх болно, тууштай зүтгэнэ. Биднийг дэмжсэн сонгогч түмэндээ баярлалаа. Бид үндсэндээ ялсан. Энэ бол зөвхөн С.Ганбаатарын сонгуулийн ажиллагаа байсангүй ээ. Монголын ард түмний сонгууль байлаа. Бид хамгийн цэвэр өрсөлдсөн. Бид цусны асуудал, гэр бүлийн асуудал яриагүй.  Үнэгүй ажилласан хүмүүсийнхээ зүтгэлийг би үр дүнд хүргэнэ. 00:00 цагаас хойшх мэдээгээ ирүүлсэн хэсгийн хорооны саналыг гараар тоолуулна, мөнгө тараасан асуудал байгаа үүнийг тодруулна." гэв.