"Микроны босс" кинонд тоглож, чамлахааргүй авьяастай гэдгээ үзэгчдэдээ харуулаад авсан реппер Gee ээлжит уран бүтээлийнхээ ажилд ороод удаагүй байгаа. Эх орноороо омогшиж, хатуухан үгтэй дуунуудадаа өөрийнхөө үзэл санааг нэвт шингээдэгээрээ бусдаасаа ялгардаг нэгэн.  

Тэрбээр энэ удаад “Боловсрол суваг” телевизийн бүтээж буй олон ангит кинонд тоглож байгаа.

Дуучин залуу маань киноныхоо зураг авалтын үеэр галд өртөж буй хэсгийн зураг авалт хийлгэсэн бөгөөд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батушка түүнийг аварч, гал сөнөөгчийн “үүргээ” сайн биелүүлсэн гэнэ. Энэ талаар реппер Gee өөрийн цахим хуудаснаа бичиж “Түймэрт оров.
Түлэгдэв... Аймар угаартав. Авруулав” хэмээн найзуудадаа хошигножээ.

Түүний тоглосон "Нарны Жим" уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарах биз ээ. Реппэр залууд өөрийн фэнүүд нь сонор сэрэмжтэй байгаарай хэмээн санаа тавьсан сэтгэгдлүүд ихээхэн бичжээ.

Д.Ана