"Playboy” Mongolia сэтгүүлийн нэг жилийн ой өнөөдөр тохиож буй. Тус сэтгүүлийн хамт олон нэг жилийнхээ ойн хүрээнд "Playboy Night Fever" диско шоу зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн 60 жилийн турш секс, нөхөн үржихүйн хяналт, иргэний эрх, ДОХ, ижил хүйстний эрх, дайн, нийгмийн хүлцэнгүй байдал. Хувь хүний эрх чөлөө гээд түүхэнд хамгийн зөв талд байсаар ирсэн нь тус хамт олны хувьд санаа нэг байсан тул сэтгүүлийг эрхлэн гаргах болсон шалтгаан гэж тайлбарлалаа. 1990 онд Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш нийгмийн олон бэрхшээл саадтай тулгарч тулгамдсан асуудал гарсаар байна. Энэ бол Плэйбой сэтгүүл орон зайгаа эзлэх цаг үе юм гэж тэдний хамт олон хэлж байгаа юм.

Дэлхийн Toп 5 брэндийн нэг болох Playboy сэтгүүлийн монгол хувилбарыг алгасалгүй гаргаж, албан ёсны эрхтэйгээр эх орондоо гаргаад нэг жилийн ойгоо угтаж байгаа аж.

"Playboy”-ийн монгол дахь анхны шоу маргааш болно. ХБНГУ-ын Плэймэйт DJ Катрин. Кристнан , ОХУ ын Забава амтлагийн бүжигчид, монолын энтертэйнерүүд оролцох юм байна. Мөн 13 пэлэймэйтүүдээс шилдгийг шалгаруулах гэнэ.

Д.Ана