Колумбид тэнгисийн ойролцоо далайн эрэгт Секс амралт зугаа цэнгэлийн газар үүдээ нээжээ. Good Girls Sex Resort энэхүү газар нисэх онгоцны буудлаас 15 минут явж хүрэх бөгөөд амралтын өрөө, өглөө өдөр оройн хоол болон бүх төрлийн массаж, үзвэр үйлчилгээг санал болгодог байна. 

Үйлчилгээ бүр багц үнийн саналтай бөгөөд нэг хүний хамгийн хямдхан багц үйлчилгээ нь нэг шөнийн 599 доллар гэнэ. Жуулчдад эмэгтэйчүүдийг санал болгохоос гадна хүсвэл англи хэлний орчуулагч ч гаргаж өгдөг аж. Амралтын газрын хамгийн үнэтэй багц нь 1,5 мянган доллар ба энэхүү үйлчилгээг авсан үйлчлүүлэгч нь хаан шиг л байхаас гадна рашаанд орж, морь унан, нисдэг тэргээр нисч, шөнийн клубээр орох гэх мэт үйлчилгээг авдаг байна.