Дуучин Ариунаагийн наадмын гоёл
2017/07/11
Дууучин Т.Ариунаа энэ жилийн наадмын нээлтийн арга хэмжээнд ая дууны мэнд хүргэн үзэгч олонтойгоо мэндчилсэн билээ. Тэрбээр мөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийт монголчууддаа баяр наадмын мэндчилгээ хүргэжээ.
Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын халуун мэндийг нийт наадамчин олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Энэ жилийн наадмын нээлтэд өөрийн шинэ уран бүтээлийн эхлэл болох Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж "Тусгаар тогтнол" шүлгээр бүтээсэн дуугаа толилуулж байна. Шүлэг бичигдсэнээс хойш 55 жилийн дараа дуу болгон дуулж байгаадаа маш их баяртай байна. Дууны аяыг Төрийн соёрхолт, УГЗ Б.Шарав, дууны найруулгыг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат.
Тун удахгүй дууны клипээр та бүхэндээ бэлэг барих болно.
Дэнж хотойтол сайхан наадаарай.
зочин · 2017/07/11
их сайхан дуу байна лээ анх удаа сонслоо хэн аяыг нь хийсэн юм бол гэж бодож байлаа том хүний шүлгэнд том л хүн ая хийдэг юм байна чингисийн одонт шарав гуайдаа баярлалаа таны анхны дуу сургууль минь баяртай дууг сургуульд байхдаа их дуулдаг байлаа бас л сайхан дуу даа