Наадамлаж, аялж, зугаалж чаддаггүй АРЧААГҮЙ Монголчууд
2017/07/15
Монголчууд олон хоног баярлан цэнгэж, наадамлахын зэрэгцээ амарч аялан зугаалж байна. Ингэхдээ дэндүү арчаагүй, сэтгэлгүй гэдэг нь харагдаж байна.
Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж чадахгүй хэл амны бай болсон. Тавын давааны ам авахад Улсын арслан Э.Оюунболд 150 сая төгрөгийн найраа хийлээ гэдгийг эх сурвалжууд ярьж байна. Үүнийг батлах бичлэг цахим орчинд тарж байна.
Үнэн худлыг нь бөхчүүд, засуулууд,тухайн үед хажууд нь байсан хүмүүс батлах байх.
Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанаар хязаалан насанд 304 морь бүртгүүлснээс тал нь эрлийз гэсэн шалтгаанаар хасагджээ. Улмаар хязааланд нийт 150 адуу уралдсан байна. Хязаалан насны хурдан хүлгүүдийн түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ хурдаллаа. Харин айргийн тавд орсон таван хязаалангийн дөрөв нь эрлийз байсан ажээ. Улмаар айрагдсан уг дөрвөн эрлийз морийг уралдаанаас хасахаар болсон.
Олон хоног амарч байгаа болохоор гэр бүл, найз нөхөд, хамаатнаараа аялж зугаалж байгааг буруутгахгүй. Харин аялж байгаа нь энэ гээд байгалийн үзэсгэлэнт болон цогцолбор газар хог хаяж, орй орчмыг бохирдуулсан байх юм. Хогоо хураагаад, ачаад явчих сэтгэхүйтэй байх хэрэгтэй шүү дээ.
Зөвхөн Хөвсгөлд л гэхэд ийнхүү хог хаясан байх юм.
Үүний оронд хогоо ингээд ачаад явбал байгаль дэлхийгээ хайрлаж байгаа, эх оронч үйлдэл юм.
Нөгөө талаас та биднийг ямар үйл хөдлөл хийнэ хүүхдүүд яг дуурайдаг. Тэгэхээр хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүйн тулд байгальд хог хаяж болохгүйг ойлгуулах хэрэгтэй.
Аялж байхдаа хог хаясан нь багадаад гал алдаж түймэр нь дийлдэхээ болж байна. Ой модонд унтраалгүй орхисон нурам ой хээрийн түймэр болдог. Унтраалгүй орхисон тамхины акурк чинь гал болдог. Хүний хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдөр улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна. Эдгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Гэсэн ч түймрийг унтраахад бэрхшээлтэй байгаа. Үүний улмаас нийслэл битүү саарал утаанд дарагдаад байна.
Энэ бол сүүлийн хэдэн өдөрт харж болох та бидний дэндүү АРЧААГҮЙ, СЭТГЭЛГҮЙ, ОРК гэдгийг харуулсан тод жишээ байлаа.
Ой хээрийн түймрийг унтаарахад залуус туслахаар цахим орчинд санаачлага гаргаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ гал унтраах туршлагагүй залуустаа хандаж хэлэхэд салхи эргэвэл амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэйг анхаарна уу. Тиймээс бололцооныхоо хэрээр тусалж, ядаж анхан шатны зөвлөгөө авч галын өөдөөс гар нүцгэн орохгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Уг нь ийм үед Засгийн газар дайчилгаа зарлах хуультай болмоор юм. Онцгой комисс нэгдсэн дайчилгааны үед ажиллах заавар журам, ажил үүргийн хуваарь, унаа хоол байр, санхүүжилтийг нь бэлдэж, нэгдсэн системтэй болох шаардлагатайг энэ түймэр харуулж байна. Дан ганц гал түймэр гэлтгүй гамшгийн үед ажиллах, хүн ардаа зохион байгуулалттай удирдан чиглүүлэх төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтцийг нэгж, бүрээр гаргаж хийх шаардлага байгааг Засгийн газрын гишүүд анхаарна бизээ.
Soongo · 2017/07/17
нэг л их бие биенээсээ өрсөлдөж хөрөнгө мөнгөтэй болох гэж байшин сав барьцгаагаад л, эргэн тойрон нь дүүрэн хог, хэлэх үг байдаггүй, арчаагүй гэхэд дэндүү арчаагүй, бүдүүлэг, ухамсаргүй, том ярьхыг нь яанаа, ёстой дургүй хүрдэг шүү, шударга хэлчихье, хөндүүр сэдэв хөндчихлөө
Soongo · 2017/07/17
Үнэхээр арчаагүй, гахай шиг бие биенээсээ өрсөлдөж идэж уучихаад хогоо тэр чигт нь хаяад явдаг, ёстой балиар, нэг л их том том машин унасан, алт мөнгөөр биеэ хучиж том том ярьсан улсууд, дандаа бэлэн юм нэхэж сурсан, том том ярьна, бүх зүйлийг шүүмжлэнэ, эх орон гэж худлаа хуцна, эх орноо ядаж хогоор булахгүй л сурч чадахгүй байна шүү дээ, хоосон цээж баянууд
Zochin · 2017/07/16
Terelj, Tsonjin Boldogoos deesh Tuul goliin ereg daguu duuren arkhi, pivonii sav khogoor duurchee, irsen machintai khumuusiin zarim ni ergiig bukheld ni galdakhaar shakhuu tom tom tuudeg asaaj baina. Tuul goliin ereg khogiin tseg bolj guitslee. Khognuudaa khayaj orkhij baigaa khumuus unen archaagui amitad shig sanagdsan shuu
иргэд · 2017/07/16
Энэ улсуудын бурууч гэж юу байхав,эд нар эхээс төрөхдөө ийм ухамсар ийм хүмүүжилтэй гараагүй нь лавтай,хүний эрх-эрх чөлөө гэдэгийг дураараа дургихын нэр гэж ойлгосон,ойлгуулсан төрийн буруу,ерөөсөө төр гэж нэрнээс цаашгүй,төрийн дээр нам сандайлаж,сонгуульд ялах,эрх мэдлээ алдахгүй эзэгнэж байхаас өөр юм бодохоо больж,хүүхэд залуучууд хүний хүмүүжилийг хөсөр хаясаны,өөрсдөө хуулийг уландаа гишгэж,үлгэргүй байдлыг үзүүлэж ирсэний хар гай,намуудын тухай шинэ хуулийг хуульчлаж,улс төрийн намыг нам шиг болгоогүй цагт энэ улс орон улс биш болно шүү.
ganbaatar · 2017/07/16
manai mongolchuud neg ih erh yaridag uurgee medehgui unen teneg coelgui uls
brr · 2017/07/15
Tegeed eh oron gej hudlaa hucahiig n yanaa, yadaj hogoo avaad hogiin savand hiij suraagui baij
Бат · 2017/07/15
Ах дүү нар минь өөрсдийнхөө хогийг аваад хогийн саванд хийж сурцгаая бидний өмнөөс хэн түүх вэ тийм арчаагүй байж болохгүй