​Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргий. Охидууддаа сургамж болох болов уу гээд өөрийнхөө тухай бичлээ. Энэ сайтыг их олон охид уншиж сонирхдог байх.

Одоо үед охидууд их архи уух болжээ. Архи ууснаар хүн яаж алдахыг та бүхэндээ сургамж болгон бичий. Би анх 19 настай байхдаа архи ууж баранд орж үзсэн. Тэр үед найз охиныхоо найз залуугийн найзтай танилцад орой нь баранд орсон. Тэгээд архи уугаад тасарсан. Ингэж л харамсалтайгаар охин биеэ алдсан даа. Өглөө нь ганцхан уулзсан залуугийнхаа өвөрт нүцгэн сэрээд үнэхээр шоконд орсон. Өмд минь урагдаж хамаг бие минь хөндүүр болсон байсан. Бодвол тэр намайг хүчиндсэн байх. Тэр залуу надаас салахгүй хэсэг зовоосон. Харин би тэр хүнийг үзэн ядаж байлаа. Ингээд бараг 2 жил шоу энэ тэр гэлгүй явсан. Тэгээд дахиад л нэг ууж тасраад бас л асуудалд орсон. Би ер нь их амархан согтдог. Туранхай болохоор даадаггүй байх гэж боддог. Надад багаасаа найзалсан байрны маань 2 эрэгтэй найз байдаг. Ёстой хамт шороо идэж өссөн. Тэр 2-н нэг нь жаахан зальтай, тиймэрхүү зантай. Нөгөөх нь их сайн залуу байдын. Тэр сайн залуу маань 5, 6 ангид байхаас л миний араас гүйдэг байсан. Тэр үед яагаад ч юм согтуу байхад тэр 2 залгаж таараад намайг гэрт хүргэж өгөхөөр ирж авсан юм байна лээ. Би нэлээн согтсон болохоор тэр үед юу болсныг мэдээгүй. Өглөө сэртэл нөгөө зальтай гээд байгаа залуутайгаа буудалд сэрлээ. Дахиад л шок. Юу болсныг асуулаа. харин тэгтэл нөгөөх чинь чамайг согтуу болохоор гэрт чинь оруулж чадаагүй. Тэгээд 3-лаа энд хоносон. Үнэндээ би ч гэсэн чамд сайн. Бид 2 эр хүн шиг хуруудаад би дийлээд чамайг авсан. Одоо чи минийх болсон гэж тэнэгтдийн. Би уурлаж орилж хашгираад тэндээс гарсан. Найз гэж бодож явсан хүмүүс ийм зан гаргасанд үнэхээр гомдсон. Дээрээс нь тэрмүү залуугаас өвчин авснаа мэдээд үхмээр л санагдсан. Ингээд тэр 2-с харьцаагаа тасалж эмчилгээ хийлгэж хэсэг явсан. Тэгээд нэг залуутай танилцсан. Үнэхээр сайн залуу. Би тэр хүнийг их ч зовоосон доо. Бас л найзууд маань дуудаад л шоудна. Ер нь найз нөхөд хүнд их нөлөөлдөг юм шүү. Хүнээ зөв олж нөхөрлө гэдэг үнэн үг. Шоучин найзууд цагийн найзууд л байдаг юм байна лээ. Нөгөө залуу маань намайг шоудаж дуустал хүлээнэ. Тэгээд гэрт маань хүргэж өгөөд буцдаг байлаа. Би нэг удаа бас л шоудаж яваад бороотой өдөр нэвт норлоо. Нөгөө залуу маань ирж авсан юм. Тэгэхэд би шалбаган дунд зогсчихоод үсэрч тоглоод хамаг хувцасаа муухай болголоо. Тэгээд найз залуугаа хувцасаа өг гэж уурлаж билээ. Би үнэхээр юмтай байжээ гэж одоо боддог юм. Хөөрхий минь дээгүүрх хувцасаа надад өмсгөчихөөд цээж нүцгэн явж байхад нь өмдийг нь өмсөнө гэж сандаргаж билээ. Тэгээд бид 2 буудалд орсон. Тэр миний бүх хувцасыг угааж намайг хөнжилд ороож унтуулчихаад өөрөө шөнөжин зурагт үзээд хоносон. Намайг оролдоочгүй. Тэгээд би тэр хүнд сайн болж эхэлсэн. Тэгтэл нэг найз охин маань танай найз залуу чинь шалиг юм байна лээ. Чиний төрсөн өдрөөр согтоод унасны чинь дараа намайг оролдсон гэж хэлдийн. Тэгээд л би тэр хүнд юу ч хэлэлгүй шууд харьцаагаа тасалсан. Олон ч шөнө гэрийн гадаа машинтайгаа хоносон доо. Сүүлд нь л найз охиноо худлаа хэлснийг мэдсэн. Хэн нэгнээс уучлалт гуй гэвэл тэр залуугаас л уучлалт гуйх юмсан. Энэ мэтчилэн би архи гэдэг зүйлээс болж маш их алдсан. Би архи байнга уудаггүй. Сардаа хэд л шоуддаг байсан. Гэтэл би хэмжээгээ хэзээ ч тааруулж чаддаггүй байж. Ер нь эмэгтэй хүн архи уугаад сайн юманд хэзээ ч хүрэхгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Одоо бол би архи уудаггүй. Хааяа ханьтайгаа 100 гр вино л ууна. Одоо бол би хүүхдийн ээж айл гэрийн эзэгтэй. Надад дахин алдаа гаргах эрх байхгүй. Дүү нар минь, охидууд минь битгий архи, пиво уугаачээ. Өөрийгөө хайрла. Ирээдүйн ээжүүд минь биеэ бод. Эгч нь та бүхнийг сургамж аваасай гэсэндээ алдаж явсан амьдралаа бичлээ. Эрүүл санаанаас зөв бодол төрдөг юм шүү…