​Анх DJ Амай нэрээр залуусын дунд танил болсон Ж.Золбаяр дэлхийн улс орноор аялан Бадарчин Амай болоод байсан билээ. Тэрээр өөрийн аялалын талаараа блог хөтлөн аялалын сонин хачнаа бичин нэлээд олон адал явдалтай тулгарсан нэгэн.

Харин аялалаас ирснээс хойш төдийлөн олны хараанд өртөөгүй тэрээр саяхан зохион байгуулагдсан “UBS Music Video Awards-2013” наадмын хөтлөгчөөр ажилласнаас гадна энэ арга хэмжээнд “Catwalk” хамтлагийн дуучин, мисс, загвар өмсөгч Т.Туяамаатай хамт ихэд дотно ирсэн.

Үүний дараа тэдний талаар хүмүүс жиг жуг ярих болсон бөгөөд “Гоёл-2014” наадмын топ моделиор шалгарна гэдэгтээ чамгүй итгэлтэй явсан ч, аз дутсан мисс бүсгүй аялагч Ж.Золбаяртай үерхээд багагүй хугацааг үдэж байгаа гэнэ. Тэрбээр урьд нь “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Болорчулуунтай үерхэж байгаад салсныг цөөнгүй хүн мэдэх биз ээ.