"Авьяаслаг Америкчууд"шоу нэвтрүүлгийн эхний шатны шалгаруулалт энэ сарын 11-нд өндөрлөсөн билээ. Уг нэвтрүүлэгт Монгол улсаас  Б.Шижирбат оролцож байгаа. Эхний шатанд олон нийтийг "хуйлруулсан" Б.Шижирбат 2-р шатандаа тааруу оролцов. Тодруулбал, өнөөдөр тус шоу нэвтрүүлгийн хоёрдугаар шатны үзүүлбэр цацагдаж Б.Шижирбатад урам өгч байсан  юм. Харамсалтай нь  шүүгч Хейди Клум, Саймон Коуэлл нар улаан баззер дарж үзүүлбэрийг зогсоолоо. Хамтдаа харцгаая.