Сонгинo хайрхайн дүүргийн  Бага нарангийн 5-р гудамжинд байрлах авто угаалгын газар манай охиныг О гэх залуу хутгалаад гэмтээчихсэн амьсгалахгүй хэвтэж байна гэсэн мэдээллийг 07-р сарын 19-ний 18:30-д цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага ажиллахад   БНД-1 хороонд суух Х /эм.27н/-г нөхөр болох БГД-10 хороонд суух О /эр.32н/ гэгч согтуурсан үедээ зодож, зүүн хөлийн шилбэнд 2 удаа, баруун хөлийн шилбэнд 1 удаа хутгалж зугтаасан байна. Цагдаа нар түүнийг  шуурхай эрэн сурвалжилж баривчлах үед цагдаагийн албан хаагчийг  эсэргүүцэн  хутга гаргаж танхайрсаныг таслан зогсоож баривчилжээ. Одоо  хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.