2013 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:


Увс, Хяргас нуурын хотгор болон нутгийн зүүн хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Булган-уул, Арвагар хээр орчмоор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй.. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна