Трансжендер Солонго хүүхнүүдэд баярхаж, “Арчаагүй Г...ий” гэж доромжилжээ

Гадаад дотоодод хийлгэсэн элдэв мэс заслынхаа ачаар чамлахааргүй царайлаг “бүсгүй” болоод байгаа трансжендер мисс Солонго одоо бүүр дүрдээ итгэчихэж. Энд тэндхийн шоу нэвтрүүлэгт оролцож, олон нийтийн цахим сүлжээгээр “од” болсон тэрбээр сүүлийн үед баян найз залуу, тансаг амьдралаа гайхуулан хэн хүний атаархлыг төрүүлж суугаа. Гэвч анх гарч ирэхдээ “Өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” хэмээсэн зарим нэг хэвлэлийн байгууллагыг сүрдүүлж, илт танхай балмад аашилж явсан түүний зан энэ хугацаанд огт засраагүй бололтой.

Баян найз залуугийнхаа ачаар тансаг хаусанд амьдарч, сүүлийн үеийн загварын гурван машинтай гэдгээрээ ихэд бахархсан трансжендер Солонго цахим хуудсандаа оруулсан нэгэн постныхоо дор ийнхүү бусармаг аашилжээ. Гэрийнх нь хаалгыг хүчтэй балбаж, тав тухыг нь алдагдуулсан нэгнээс болоод ямар их бухимдалтай байгаагаа бичиглэсэн Солонгыг зарим хүүхнүүд шүүмжлээд зад загнуулсан аж. Өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн тэдгээр хүүхнүүдийг эрхэм “мисстэн” маань “Юу ч хийж чадахгүй муусайн эмэнцэр. Арчаагүй гичий минь. Явж шалаа угаа” гэх зэргээр харааж доромжилсон байна.

Бүхнийг өөрийнхөө хүчээр “бий болгож” яваа гэж ярих дуртай трансжендер Солонго урьд нь мөн л “Хаан” буузанд ижил хүйстнүүдтэйгээ зодолдсон, мөн байрныхаа гадаа хэсэг залуусыг хэрхэн харааж хашгичиж байгаа талаарх мэдээлэл, бичлэг олон нийтэд хүрч байсан. Нэвтрүүлэгт оролцож, live хийхдээ их л эелдэг зөөлөн, басхүү эмэгтэйлиг байхыг хичээдэг трансжендер Солонго ийнхүү жинхэнэ эмэгтэйчүүдийг “Арчаагүй гичий” гэж доромжлох хүртлээ “дээш” гарсан нь энэ.

С.Бамбар

 










Эх сурвалж: Factnews.mn