Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 60 жилийн ойн наадам энэ сарын 27-нд болно.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын эрэг дээр долдугаар сарын 22-25-нд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулна.

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, “Арвагар хээр” холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28,29,30-нд болно.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын наадам далдугаар сарын 20, 21, 22-нд Сүхбаатар сумын наадам энэ сарын 28,29,30-нд болно.

Улсын арслан Ц.Содномдоржийн арслан цолны мялаалга наадам мөн энэ сарын 27-нд болно. Энэ үеэр зарга, их нас, даага гэсэн гурван насны морьдын уралдаан болно. Мөн түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнана.

Дундговь аймгийн бүсийн уралдаан энэ сарын 28-нд болно.

Архангай долдугаар сарын 28,29-нд Архангай аймгийн Булган сумын харьяат, хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх наадам болно.