Лондон хотноо зохион байгуулагдсан ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнээс  З.Цэцэгзул гялалзсан сайхан амжилттай оролцож мөнгөн медаль хүртжээ.

Уг тэмцээнд нийт 33 орны шилдэг гэсэн 112 хүүхэд өрсөлдсөн байна. Гурван өдөр үргэлжилсэн уг тэмцээний төгсгөлд манай баг тамирчид бага, дунд, насанд хүрэгчдийн гэсэн ангилалд өрсөлдсөн ба нийт 23 медаль хүртэж, багаараа 3-р байрт орсон байна. Тус тэмцээнд 4 дээд амжилтыг шинэчлэн тогтоож,  одоогоор 13-н рекордыг эвдээд байна.