Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 29-34 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.