Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд  УБ палас, Х хороолол, III эмнэлэг, 1 дүгээр хороолол орчимд халуун ус хязгаарлах аж.

Мөн энэ сарын 31-ээс ирэх сарын 04-ний өдрүүдэд Цирк, 31 дүгээр сургууль, Үзэсгэлэн худалдаа, Японы ЭСЯ, “Шүрэн” зочид буудал, “Шинэ үе” сургууль, 21 дүгээр сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, Сансар 12, XV хороолол орчимд халуун ус хязгаарлах юм байна.