Өнгөрсөн өдрүүдэд цахим сайтуудаар хүүхдийн мөнгийг дахин олгож эхэлснийг ОУВС-аас зогсоохыг шаардсан гэх мэдээлэл тараад байгаа билээ.

Тэгвэл энэхүү мэдээллийг Сангийн яамнаас ташаа мэдээлэл гэв. Сангийн яамны мэдээлснээр "Хүүхдийн мөнгө зогсоохыг шаардсан гээд ташаа мэдээлэл яваад байна. Ийм зүйл болоогүй. ОУВС-ын шигжээчид Монголд ирж ажиллсан нь үнэн. Гэхдээ хяналтын баг биш тоон мэдээлэлтэй танилцах баг ирсэн юм. Валютын сангийн мөнгө гурван сар тутамд орж ирдэг. Тухайн орж ирсэн санхүүжилт хэрэгжиж дууссаны дараа Хяналтын баг ажилладаг Гэхдээ энэ удаагийнх хяналтын баг биш гэдгийг онцлоё. Тоон мэдээлэлтэй танилцах энэ удаагийн багийнханы хувьд хүүхдийн мөнгөтэй холбоотой ямар нэг асуудал дурдагдаагүй болно. ОУВС-ийн хяналтын баг найман сарын сүүлээр юм уу есөн сарын эхээр Монголд ажиллана.

ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдснаар Төсвийн зарцуулалтын дээд ХЯЗГААРЫГ анх удаа тогтоосон. Энэ хязгаасаар хэтрүүлэлгүй бусад зарцуулалтаа танаваас хүүхдийн мөнгөн дээр асуудал үүсэхгүй. Түүнээс заавал хүүхдийн мөнгө өөрөө асуудал үүсгэх АСУУДАЛ биш"  гэсэн тайлбар хийжээ.