Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд  “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол гаргуулж биелэлтийг хангуулахаар Аймаг, нийслэлийн ХХААГ-д хүргүүлээд байна. Бүх аймгийн ХХААГазраас зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан дүн мэдээг авч нэгтгэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. 

Аймгуудаас авсан мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна.  Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрхөд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаа 08 дугаар сарын 20-нд гаргана.

Өөр аймгийн нутагт өвөлжих магадлалтай 2921 өрхийн 1,1 сая, бусад сумдын нутагт өвөлжих магадлалтай 9225 өрхийн 3,6 сая, сум дундын отрын бүс нутагт 490 өрхийн 369 мянган, аймаг дундын отрын бүс нутагт 1151  өрхийн 843.0 мянга, хилийн зурвас газарт 3104 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4502 өрхийн 2.1 сая, нийт 21399 өрхийн 9.2 сая мал отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 30,8 мян тн өвс, 11.7 мян тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн.

Энэ жилийн хадлан бэлтгэлд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллах мэдээг орон нутгаас ирүүлээд байна.

Малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 36.0 мянган тн сүрэл, 23.0 мянган тн ногоон тэжээл, 48.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 71.0 мянган тн гар тэжээл, 9.0 мянган тн дарш, 141.9 мянган тн давс, хужир бэлтгэнэ. Аймгуудаас ирүүлсэн мэдээгээр хадлан хадах боломжтой газар их хомс байна.