... Хүний сайхан сэтгэлээс өөр хүрэн зүрхийг догдлуулах зүйл юусан билээ. Эгэл жирийн бидний дунд эзэмшсэн мэргэжилдээ эзэн, өргөсөн тангарагтаа үнэнч залуус олон байгаад үнэхээр баярлаж байна.
Хэдхэн хоногийн өмнө би Баянхошуунд 40 тн-ы ачаатай Чингэлэгт гэр бүлийн 5 гишүүн дарагдсан аймшигт ослын талаар мэдээлсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж буй тэдэнтэй уулзахад амь тэмцсэн тэр мөчид авралын гараа хамгийн түрүүн сунгасан үл таних залууг олж уулзаж,баярласнаа ядаж хэлэхийг хүсч билээ. Олон нийтийн сүлжээгээр та нар минь идэвхитэй түгээсний хүчинд нөгөө залуугаа олж уулзацгаасан байна.
.... Зурган дээр тодотгосон цагаан цамцтай энэ залууг Бямбабаатарын Түмэнбаяр гэдэг. 26 настай. "Шинэ Анагаах Ухаан" сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгсөөд Яаралтай тусламжийн төв 103-т эмчээр ажилладаг. Тухайн өдөр ээлжнээсээ буугаад найзынхаа хамт Баянхошуунд алхаж яваад дээрх аймшигт осолтой таарчээ. Айж сандарч яахаа мэдэхээ байсан хүмүүсийн дундуур гүйн орж, хойно сууж явсан ээж, 7сартай
нярайг гаргаад, ачаатай контейнерт жолооныхоо ард дарагдсан аав, 7 настай дүүгээ тэвэрч урд суудалд сууж яваад дарагдсан 15 настай хүү 3 хүнд анхны тусламж үзүүлж эхэлсэн. Давхаралдаж суугаад дарагдсан ах дүү хоёр ээлж дараалан амьсгал зүрх судасны дутагдалд орж ухаан алдан, тэсэхийн аргагүй өвдөлтөнд тарчилсан хүүхдүүдийг хөдлөх тоолонд хагарсан шилэнд гар нүүр нь зүсэгдэн үнэхээр нүд халтирам дүр төрх түүнийг угтжээ. Эмч залуу ах дүү 2 т ухаан
алдах тоолонд нь хиймэл амьсгаа, цээж шахалт хийж сэхээн амьдруулсаар Түргэний машин ирэнгүүт шаардлагатай тариануудыг хийж, хүчил төрөгч залгаж амжжээ. Ингээд хүүхдүүдийг гаргаж автал мэддэг чаддаг бүхнээ хийсэн байна. 40 тн-ы контенейр өргөх техник байхгүй , ачааг нь буулгаж бүтэн 2 цаг болоход хэрвээ энэ залуу тааралдаж, яаралтай туслаагүй бол манай 2 хүүхэд амьд байхгүй байсан гэж хүүхдүүдийн аав ярьж байна. 
.... Хүний төлөөх сайхан сэтгэл, зориг тэвчээр 26 хан настай энэ залуугийн хаанаас гарна вэ? Судлаад үзлээ. Гэр бүлээрээ эмч юм байна. 
Аав ээж нь Увс аймгийн Улаангом хотод амьдардаг. Аав нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт статистикч эмчээр 20 гаруй жил ажилласан. Ээж нь аймгийн нэгдсэн эмнэлэгт Чанарын албаны дарга. Энэ аав ээж хоёр 4 хүүхдээ 4 - үүлэнг нь эмч болгохоор зорьсон. Түмэнбаяр айлын ганц хүү. Эгч нь Солонгост эмчийн мэргэжил дээшлүүлж байгаа бол 2 дүү нь АУҮИС, Этүгэн Дээд сургуульд эмчээр сурч байгаа гэнэ. 
Ийм л энгийн нэг залуу монгол улсынхаа нэгэн гэр бүлийг аймшигт ослоос элэг бүтэн үлдээж чадлаа. Эгэл олны минь дунд ийм сайхан залуус байгаад үнэхээр баярлаж сайхан хүү төрүүлж, хүмүүжүүлсэн аав ээжид нь " баярлалаа " гэж хэлье! Увс аймгийн Улаангомд суугаа аав ээжид нь хүртэл түгээгээрэй ! Манайхаан!!! 

Отгон Баасанжав