"60 тэрбум"-ын ярианы бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр мэдээлэл хийлээ.Түүний өмгөөлөгч Г.Баасан “Бид 60 тэрбумын бичлэгийг үнэн гэдэгт олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дуу бичлэгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан.

Прокурорын байгууллагад 90 минутын бичлэгийг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг зургадугаар сарын 29-нд өгсөн. Гурав хоногийн дараа Сагсай 90 минутын оргинал хувийг өгөхийг хүссэн. Энэ дагуу прокурорт оргинал бичлэгийг өгөөд байгаа. Мөн иргэн Г.Доржзодовын сэтгэцийн шинжилгээний хариу сар гаруйн өмнө гарсан ч бидэнд өгөөгүй. Хууль хяналтын байгууллага МАН-ын гар хөл болж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Тодруулбал, Г.Доржзодов өмгөөлөгчийнхөө гэрт найм хоносны дараа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт очсон бөгөөд өнөөг хүртэл тэндээ байгаа гэнэ. Бичлэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцсоны дараа түүний аюулгүй байдлыг хангаж гэрт нь хариулах гэнэ. Өөрөөр хэлбэл, Г.Доржзодов зургадугаар сарын 10-наас хойш өнөөг хүртэл 45 хонож байгаа юм байна.