Олон улсын хэмжээнд Монгол улсын 13 иргэнийг эрэн сурвалжилж байв. Тухайлбал, Х.Баттулгын төмөр замын хэргээр   Чулуунхүү овогтой Ганбатыг  залилан мэхлэх, мөнгө угаасан хэргээр Монгол улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан бөгөөд түүнийг эрэн сурвалжлах хүсэлтийг Монгол улсын хууль хяналтын гаргасан байдаг.

Шүүхээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлээгүй ч гэсэн түүнийг эрэн сурвалжлахаа больсон байна. Мөн  Пүрэвдорж овогтой Бат-Эрдэнийг залилан мэхлэх, мөнгө угаасан хэргээр Монгол улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан.  Эрэн сурвалжлах хүсэлтийг Монгол улсын хууль хяналтын гаргаж байв. Гэвч тэднийг эрэн сурвалжлахаа больжээ. 

Мөн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын ял сонссон хэрэгт төрсөн дүү нь болох Намбарын Энхтуяаг  Монгол улсын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжлах хүсэлт гаргаж байсан бөгөөд түүнийг өмч шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлаад байв.  Н.Энхтуяатай хамт Буяа овогтой Хуягийг экс Ерөнхийлөгчийн холбогдсон гэмт хэрэгт хамсаатнаар оролцсон гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан. Түүнийг Монголын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Түүнийг Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн хамт нэг өдөр эрэн сурвалжлах хүсэлтийг Монголын талаас гаргасан бөгөөд тэднээс болж Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян “хэрэг мандааж” байсан түүхтэй.

Мөн охиноо алдлаа хэмээн одоогоор хэдэн жилийн өмнө Т.Аятунгаа гэх бүсгүй мэдээлэл хийж байв. Түүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан хэргээр Филиппин улсын хууль хяналтын байгууллагаас эрэн хайх хүсэлтийг гаргасан. Т.Аятунгааг ээжийнх нь хамт эрэн сурвалжилж байсан ч больсон байна. 

Энэ мэтчилэнгээр Монгол улсын дараах 13 иргэнийг эрэн сурвалжилж байв. 

Харин өнөөдөр дээрх хүмүүсийг эрэн сурвалжлахаа больжээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн дараах хоёр бүсгүйг л эрэн сурвалжилж байна. 

 

Балаасүрэн овогтой Нарантуяа- 1976 онд төрсөн. Унгар улсын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжлах хүсэлт гаргасан байна. Хүүхдийн асран хамгаалагчийг сольсон хэргээр түүнийг эрэн сурвалжилж байгаа юм. 

Баянжаргалын Энхмаа- Бусдын өмчийг шамшигдуулсан байх магадлалтай тул Монголын хуулийн байгууллагаас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. 

 

Харин олны анхаарал татсан хэргүүдэд сэжиглэгдэж байгаа этгээдүүд юуны учир эрэн сурвалжлагдахаа больсон нь сонин... 

А.Баярмаа