Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийн хувьд ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2 хэргээр буюу 7.4 хувиар, хүнийг санаатай алах гэмт хэрэг 13 хэргээр буюу 14.3 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 14.9 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 13 хэргээр буюу 15.5 хувиар, танхайрах гэмт хэрэг 85 хэргээр буюу 31.4 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 52 хэргээр буюу 41.6 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 214 хэргээр буюу 41.8 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 33 хэргээр буюу 47.1 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 20 хэргээр буюу 64.5 хувиар тус тус өссөн байна.

Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоог өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 158 хүн буюу 65.3 хувиар, насанд хүрээгүй этгээдийн тоо 91 хүн буюу 59.5 хувиар, гэмт хэрэг давтан үйлдэж ял шийтгүүлсэн хүн 83 хүн буюу 48 хувиар, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн 294 хүн буюу 43.3 хувиар, урьд ял шийтгүүлсэн 229 хүн буюу 37 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 175 хүн буюу 22.1 хувиар тус тус өссөн байна.