Өчигдөр нийслэлд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны төвд үер болсон байна. Үерийн улмаас 40 нас эмэгтэй, 4 настай эрэгтэй нар үерт өртөн нас барж, бага насны 4 хүүхэд бэртэж гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүргээд байна.

Мөн үерт бага насны нэг хүүхэд урссан юм. Түүнийг эрэн хайх ажиллагааг  Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид  хийсэн бөгөөд алга болсон 5  настай охины  цогцосыг  шөнийн 00:20 цагт олж холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн байна.