Цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн цахим бүртгэлийн ажил өнөөдөр эхэллээ. Энэхүү цахим бүртгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодрууллаа.


-Цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд яах вэ?

-Ирэх сарын 10-наас бүх цэцэрлэгт цахим бүртгэлд туслах ажилтнууд томилогдож ажиллана. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд 8 дугаар сарын 10-наас хойш цэцэрлэгт биеэр очиж, цэцэрлэгийн туслах ажилтнуудад бүртгүүлнэ.

-Энэ жил хичнээн цэцэрлэг ашиглалтанд орох вэ? Нийт хэдэн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна вэ?

-2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 216, төрийн бус өмчийн 407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан. Харин 9 дүгээр сарын 01-ний байдлаар долоон цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлнэ. Дараа нь 10-12 дугаар улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 6 цэцэрлэг ашиглалтад орно мөн улсын төсвийн концессийн гэрээгээр 15 бага сургууль ашиглалтад орно. Ирэх есдүгээр сарын 01-н гэхэд үйл ажиллагаагаа эхлэх төрийн өмчийн 223 цэцэрлэг байна. Харин төрийн бус өмчийн 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан.

ахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлсэн юм чинь цэцэрлэгт орсон гэж ойлгож болох уу?

-Цахим бүртгэлд бүртгүүлснээр шууд цэцэрлэгт элсэнэ гэсэн үг биш. Харин ирэх сарын 25-наас “Цэцэрлэгийн цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа эхэлнэ. Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулалт хийж элсэлтийг зохион байгуулна. Цахим элсэлт явагдсаны дараа эцэг эхчүүдийн гар утсанд хүүхдийн хувийн дугаар, мэдээлэл ирнэ. Үүний дараа эцэг эхчүүд манай хүүхэд цэцэрлэгт элслээ гэж ойлгож болно.