“Монголын Мисс-2010” тэмцээнээс “Оюунлаг мисс” өргөмжлөл хүртсэн мисс Б.Борголжин Малайзын Куала Лумпур хотноо болсон “Мисс Туризм Интернэйшнл-2010’’ тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын таван гоо бүсгүйн нэгээр тодорч, “Dreamgirl of the year International” буюу “Дэлхийн мөрөөдлийн гүнж”  цол хүртэж, титэм болон цомын эзэн болсон зэрэг олон амжилтаар эх орноо сурталчилж байсан тэрээр манай урд хөрш Хятадын Шанхай хотын их сургуульд хуульч мэргэжлээр суралцан номын дуу сонсож байгаа билээ.

Орос, англи, хятад хэлтэй “оюунлаг мисс” бүсгүй тэрээр боскчин, МУ-ын гавьяат тамирчин Баярсайханы охин гэдгээр мөн олны танил болсон. Аавын охин биш гээд хэлээрэй гэсэн шиг аавынхаа мэнгийг хүртэл дуурайжээ.