цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халхголын саваар бага зэргийн цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна, нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 градус, говийн бүсийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.