Дэлхийн баячуудын хэрэглээ гэгддэг Францын алдарт "Louis Vuitton"-ы Улаанбаатар хот дахь салбар өнгөрсөн долдугаар сарын 31-нд тодорхойгүй шалтгаанаар хаалгаа барьжээ. Тус брэнд 1854 оноос хойш 163 жилийн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийд нэртэй дэлгүүр билээ. Дэлхийн 50 гаруй оронд 460 салбар дэлгүүртэй тус брэндийн нэг салбар нь Улаанбаатар хотод, тодруулбал, хотын төвд байрлах "Central Tower"-т байрлаж байв. 

Савхин эдлэлээс эхлээд бэлэн хувцас, гутал, цаг, үнэт гоёл, нарны шил зэрэг тансаг ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг “Louis Vuitton” брэнд нь Францын хамгийн баян хүн болох Бернард Арногийн үүсгэн байгуулсан LVMH группт харьяалагддаг юм.

 

Тус групп дэлхий даяар 453 дэлгүүртэй гэгддэг. 2016 онд LVMH Хятад дахь дэлгүүрийн тоогоо 20 хувиар бууруулсан нь тус улсын тансаг бараа бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбоотой гэж үзэж байв. Улаанбаатар дахь салбар хаагдсан нь ч бас Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бололтой.

 

“Louis Vuitton” брэндийн дэлгүүр 2009 оны намар Улаанбаатарт нээгдэж байжээ.