Сүүлийн жилүүдэд манай улсад олон улсын түргэн хоолны сүлжээ салбарууд ихээр орж ирж байгаа билээ. Үүний нэг болох түргэний хоолны сүлжээ ресторан KFC юм. 

Таван Богд группийн оруулж ирсэн түргэн хоолны тус газраар монголчууд бид ихээр үйлчлүүлдэг. Олон улсын томоохон сүлжээ учир чанар стандартын хувьд ч өндөр байх хэрэгтэй. Тэгвэл саяхан нэгэн хэрэглэгч Тэнгис киноны театрын урд байрлах тус газрын салбараар үйлчлүүлэн шавьжтай бүтээгдэхүүн авсанаа өөрийн фэйсбуук хуудаснаа бичжээ. 

Хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа энэ мэтээр үйлчилгээ үзүүлээд байвал олон улсын брэнд болсон тус газраар монголчууд бид үйлчлүүлээд байх шаардлага үгүй л болов уу. Манайдаа л томоохонд тооцогдох тус газар нь хүнсий аюулгүй байдалд энэ мэтээр зөрчил гаргаад байвал бусад газрууд нь яах болж байна даа. 

Бид аливаа байгууллагын нэр хүндэд халдахыг зорьсонгүй, харин иргэдийн эрүүл мэндийн төлөө энэхүү мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна