Монголчууд бид залхуугаасаа болж амар хялбар аргаар мөнгө олох тун дуртай. Тиймдээ ч 1990-ээд оноос хойш сүлжээний гэх бизнест хүч үзэж хамаатан саднаараа хохирдог. Тэгвэл сүлжээний бизнес гэгч нь тодорхой хугацааны давтамжтайгаар, улс орны эдийн засаг, ажилгүйдэл, ядуурлыг далимдуулсан гадаадын иргэдийн хөрөнгөжих арга юм. Манай улсын хувьд гэсэн сүлжээний бизнес давтамжтайгаар Жавхланг бадруулагч, Шинэ санаа төв, Холливуд, Глобаль ньюс, Байгалийн нөхөр сан, Математикийн үйлдлийн шинжилгээний нийгэмлэг, Монголын буддист залуучуудын холбоо, Итгэл сан, Хоёр эрдэм сургалтын төв, Эрдмийн ундарга сургалтын төв, Оюуны төв сан, Элсэн цаг, Дэбо, Бйагаль эрдэнийн сан, Гүн галуутын оюун эрдэнэ сан, Оюуны зууч,  Оюуны хөтөч, Лаки зон, Ундрам цацрах, Даяар Хишигтэн гэх мэт нэртэйгээр иргэдийг залилж байсан.

Тэгвэл та бид өнөөдөр ямар аргаар хэрхэн залилуулдаг талаар хүргэе.  

  1. Суралцах, ажиллах хүчний виз гаргах залилан.
  2. Зам, барилгын ажлын тендерийн залилан: Зам барьж байгуулах болон барилга нураах чиглэлээр тендер олж өгнө гэж итшүүлэн хуурамч бичиг баримт үзүүлэн урьдчилгаа мөнгө авч бусдад онц их хэмжээний хохирол учруулдаг.  Итгэл эвдэх арга нь удаан  хугацааны турш үргэлжилдэг.
  3. Хуучин барилга нураалтын ажлын тендерийн залилан: Хуулч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан эдийн засгийн өндөр мэдлэгтэй залилагчид бусдыг гуйж ятгасан, итгүүлэн  төөрөгдөл бий болгох замаар бодит байдалд биелэгдэх боломжгүй зүйлийг амлан залилдаг. Гэрээ хийдэг боловч  гэрээг ашиглан  бусдын  өмчлөх эрхийг өөрийнхөө нэр дээр болгодог. Улмаар буцааж өгдөггүй. Өөрөөр хэлбэл залилан мэхэлж авах гэмт хэргийн  халхавч болсон гэрээ хэлцэл нь анхаасаа хуурч мэхлэх,  итгэл эвдэх арга дээр үндэслэшдсэн шунахайн  сэдэлтээр ашиг олох сэдэлтээр нэгэнд ашигтай, нөгөөд хохиролтой байдлаар хийгддэг. Урт хугацаанд олон удаагийн давтамжтайгаар үйлдэгддэг.
  4. Сүлжээний залилан:Амар хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчдийн шуналд тулгуурласан, донтуулах шинжтэй   бараа бүтээгдэхүүнээр  халхавч хийсэн залилан.
  5. Интернэт залилан : Ханшийн зөрүүнээс та ашиг олно хэмээн интернэтэд бүртүүлж хамаг мөнгийг нь хуу хамж авдаг залилан байна. Мөн таньж мэдэхгүй гадаад хүнтэй цахим орчинд танилцан дотно харьцаанд орох,  хамтран амьдарна,  өндөр хүүтэй мөнгө зээлнэ гэсэн үгэнд нь итгэж залилуулдаг. 2015 оноос өнөөдрийг хүртэл 268 хүн 1 1964 286 742 төгрөг залилуулан хохирсон байна. Үүний цаана цагдаад мэдэгдээгүй тохиолдол цөөнгүй гарсан. Тодруулбал

 

Он

Хохирсон иргэний тоо

Хохирлын хэмжээ

1

2015

98

284 912 ам.доллар буюу 568 644 464 төгрөг

2

2016

168

504 956 ам.доллар буюу 1 246 547 778 төгрөг

3

2017

7

69 627 ам.доллар буюу 149 067 500 төгрөг

 

Нийт

268

1 964 286 742 төгрөгний хохирол учирсан

 

Энэ бол бага тоо биш.  Хэдийгээр залилангаас сэрэмжлүүлж байгаа ч иргэд амар хялбар аргаар баяжих, мөнгөтэй болохыг хүсч  ийнхүү  эд хөрөнгөөрөө хохирох  тохиолдол буурахгүй байна.  

Иймд иргэд та бүхэн  дээрх арга хэрэглэж байгаа этгээд залилагч мөн эсэхийг ялгаж, болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.