Өчигдөр “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждоржийг Гандантэгчилэн хийдийн лам зодсон хэрэг гарчээ.

Тодруулбал, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах н.Бүрнээ нь “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын тусгай хөтөлбөр авахаар “Их Хүрээ” хийд дээр очин, З.Санждорж гуайн өрөөнд оржээ. Гэвч  З.Санждорж хамба манайд  хөтөлбөр байхгүй талаар  учирлахад  н.Бүрнээ хөтөлбөр өгсөнгүй хэмээн Хамба З.Санждорж ламын нүүр лүү цохисон байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар “лам нар хөтөлбөрөөс болж нэгнийгээ зодсон нь үнэн, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын төлөөлөгч н.Бүрнээ нь “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждоржийн биед халдсан” хэмээн мэдэгдлээ.

Дашрамд дуулгахад  “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадам 8 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд үргэлжлэх билээ. Наадмын үйл ажиллагаа өчигдрөөс эхлэн Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурснаар эхлэсэн бөгөөд  5,6-нд олон нийт болон жуулчдад зориулсан тусгай хөтөлбөрийн дагуу хурал ном хурал, Хүрээ цам харайх ёслол, хүчит 256 бөхийн барилдаан зэрэг  арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Эх сурвалж: Fact.mn