“Монголын эрэгтэйчүүдийн холбоо” санаачлан 2005 оноос эхлэн наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын баяр” болгон зохион байгуулах болсон билээ.

Энэ өдрийг ёс зүйн хүндэтгэлийн өдөр гэж хэлж болох юм. Мөн аавууд үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болно.

Энэ өдрийг сүүлийн жилүүдэд гадаадад байгаа монголчууд мөн тэмдэглэдэг болсон байна. Манай улс “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон бөгөөд 13 дахь жилдээ ийнхүү аавуудаа баярлуулах гэж буй юм.