Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй "Оюутан цэрэг" хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамарч, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардаж, тангарагаа өргөсөн байна.

Харин энэ жил баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамарч байгаа юм. Энэ  сарын 13-нд тангарагаа өргөх тэдний хувьд "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамарснаар хүмүүжил, төлөвшлийн өндөр ач холбогдолтой болохыг уулзалтын үеэр онцолж байлаа.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар тус хөтөлбөрийг залуусыг бие хүн болон төлөвшихөд онцгой ач холбогдолтой болохыг онцлоод бодлогын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.