Зам тээврийн хөгжлийн яамнаас Баянзүрхийн товчоог нүүлгэх талаар албан бичгээ Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүргүүлжээ.

Тодруулбал, Налайхын 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд өргөтгөл хийх газрыг бүрэн чөлөөлсөн байх шаардлагатай юм байна. БНХАУ болон Монголын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын банктай харилцан тохирсон аж.

Үүний үндсэн дээр энэхүү зам засварын ажлыг хийж буй бөгөөд зам чөлөөлөлтийн ажил ирэх наймдугаар сарын 1-ний өдөр гэхэд дуусна гэлээ. Үүний дараа хөндлөнгийн үнэлгээний компаниуд үнэлж дуусмагц замын ажлыг эхлүүлнэ. Замын ажилтай холбоотой замын өргөн болон автомашины урсгалуудыг тооцоод Баянзүрхийн товчоог Баруунтурууны товчоонд нүүлгэхээр төлөвлөсөн гэнэ.

Баруунтурууны товчооны хувьд олон урсгалтай, тээвэр их явдаг замын трасс юм. Мөн Баянзүрх дүүргийн Туулын гүүрийг засварлаж шинээр барьж буй гүүр Налайхын замтай холбогдох учир Баянзүрхийн товчоог нүүлгэхээс өөр аргагүй болжээ.