Нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран энэ жилээс цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 17 мянга 649 хүүхэд бүртгүүлжээ. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-наас цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш, ажилтнууд бүртгэж өгч, туслах аж. Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүдэд энэ сарын 25-ныг хүртэл санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулахаар болжээ. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх бөгөөд хүүхдээ элсэж орсон эсэхийг цахим системээс харах боломжтой. Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэх бүртгэлийг энэ сарын 21-24-нийг хүртэл уламжлалт аргаар цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулна.

Цэцэрлэгийн онлайн элсэлтийг санамсаргүй сонголтын аргаар зохион байгуулна