Өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөний зарим чиглэлүүдэд өөрчлөлт орж байгаа билээ. Үүний дагуу төв зам дагуух уулзваруудаас гадна Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг “Бөмбөгөр” худалдааны баруун урд уулзвар хойноосоо Гэсэр сүмийн уулзвараасаа зүүн гар тийшээ буюу буцаж эргэхийг хоригложээ.

Өмнө нь Гэсэр сүмээс ирж байгаа жолооч нар “Алтжин бөмбөгөр”-ийн урдуур зүүн эргэж худалдааны гудамжаар “Найман шарга” валют арилжааны төв рүү явж болдог байсан. Харин өнөөдрөөс эхлэн энэ чиглэл рүү зүүн гар тийш эргэж болохгүй болжээ.

Шинэ чиглэлээр бол Гэсэр сүмээс ирж байгаа хөдөлгөөн урагшаагаа буюу баруун дөрвөн зам руугаа, зүүн урагшаагаа буюу 11 дүгээр сургуулийн уулзвар руу явах боломжтой.