МҮОНТ-ийн захирлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны дарга Ё.Батбаярыг томилсон байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол Ё.Батбаяр нь өнөөдөр ажлаа хүлээн авчээ.

Тэрбээр АНУ-д боловсрол эзэмшиж байсан бөгөөд суралцах хугацаандаа "Америкийн өнгө" нэвтрүүлэг бэлтгэж UBS телевизээр үзэгчдэд хүрдэг байжээ.

Харин нэлээд хэд хоногийн өмнө МҮОНТ-ийн дэд захирлын албанаас чөлөөлөгдсөн Ч.Даваабаярын хувьд салбар хариуцсан захирал байсан бол Ё.Батбаяр нь телевизээ бүхэлд нь удирдах албан тушаалд очсон гэнэ.

Х.Даваа