Өнөөдөр олон нийтийн сүлжээ сайтаар нэгэн сэтгэл сэрдхийлгэм бичлэг тарсан нь өндөр барилгаас үсэрч буй хоёр охины бичлэг байв. 

Энэ хэрэг Эрдэнэт хотод болсон бөгөөд одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байгаа аж. Нийслэлийн онцгой байдлын газраас хэргийн талаар тодруулах гэсэн боловч холбогдох утас нь хариу өгөхгүй байсан юм. Иргэдийн яриагаар бол энэ хэрэг өнөөдрийн 12 цагийн орчимд болсон байна

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн дунд амиа хорлолт ихээр нэмэгдэж байгаагийн нэг жишээг үүнээс харж болно. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүддээ анхаарлаа хандуулан тэдний сэтгэл санааг ажиглан эрсдэлтэй алхам хийхээс сэргийлж, үр хүүхдээ хамгаалаарай.