НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит азтан өнөөдөр тодорно. Энэ удаагийн сугалааны тохиролд долдугаар сарын 1-нээс 31-ний хооронд цуглуулсан баримтуудыг хамруулах бөгөөд зөвхөн ebarimt.mn сайтад бүртгэгдсэн баримтуудаас азтан тодорно. Сугалааны Супер азтан 400 сая төгрөг хожно.  

 Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх ёстой гэж заасан байна.