Өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ныг дуустал нийслэлийн цэцэрлэгүүдэд гурваас таван настай хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь ажлын цагаар бүртгэж байна. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбартай
  • Хүүхдийн 2 хувь цээж зураг
  • Эцэг эхийн аль нэгнийх нь иргэний үнэмлэх, хуулбар

Харин шинээр элсэн орж буй хоёр настнуудыг цахимаар http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар наймдугаар арын 24-нийг дуустал хийх юм.