Гэрэл зурагчин Steve McCurry 1985 онд Афган охин Sharbat Gula-гийн зургийг авч National Geographic сэтгүүлд тавьсан нь дорхноо олны анхааралд өртөж, дэлхийн шилдэг гэрэл зургийн тоонд багтдаг. Ногоон нүдтэй афган охин ЗХУ-ын цэргийн бааз байрласан газар, байнгын бөмбөгдөлтөөс дүрвэж Пакистан руу явах замдаа нэрт гэрэл зурагчны дуранд өртжээ. Афганы жирийн охин дайн дажны гашуун зовлон, амьдралын бэрхийг үзсэн. Аав, ээж эмээ нь бөмбөгдөлтөнд өртөн нас барсан.  Афган охины зургийг авсан нэрт гэрэл зурагчин 17 жилийн дараа Sharbat Gula-гийн зургийг дахин авчээ. Нөхөрт гарсан, гурван хүүхдийн ээж Sharbat Gula 17 жилийн дараа.