Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн шинжлэх ухааны сургууль хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулах ёслолын үйл ажиллагаа 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагт ШУА-ийн 6 давхар /СТӨ, Г корпус/-т 604 тоотод болно.

Япон улсын Окаяма хотын шинжлэх ухааны байгууллагатай палеонтологи, геологийн чиглэлээр Монголын ШУА-ийн Палеонтологийн төв, одоогийн Палеонтологи, геологийн хүрээлэн 1992 оноос хойш хамтран “Монголын говийн эртний экосистем” сэдэвт судалгааг хамтран хийж ирсэн түүхтэй.

Уг судалгааны явцад Монгол, Японы эрдэмтэд Монголын говиос үлэг гүрвэлийн олон сонирхолтой олдворыг нээн илрүүлж, дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан байдаг.

Улмаар хамтын судалгааны ажил улам өргөжиж, Окаямагийн Шинжлэх ухааны их сургуультай  ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлэх “Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл” болон өргөжиж, судалгаа шинжилгээ, сургалт танин мэдэхүйн хамтын ажиллагааны гэрээнд хоёр байгууллагын удирдлагууд гарын үсэг зурах юм.