Америкийн төрийн тэргүүн, тэрбумтан Дональд Трампын янаг амраг гэр бүлийн явдлаас хүргэе. Түүний ихэнхи хүүхнүүд мисс эсвэл загвар өмсөгчид байгаад гайхах хэрэггүй. Учир нь Трамп олон жилийн турш “Америкийн мисс”, “Ертөнцийн мисс” –ын гол ивээн тэтгэгч зохион байгуулагчдын нэг явсан. Мөн гурван эхнэрийх нь хоёр нь славян гаралтай. Нийтдээ таван хүүхэд, найман ач зээтэй.

Ивана Зелничкова \эхнэр\

1977-1992 онд гэр бүл явсан. Хоёр хүү төрүүлж өгсөн

Тэрээр социалист Чехословак улсад төрж өссөн. 1972 онд улсынхаа уран гулгалтын шигшээ багт багтан ДАШТ-д оролцохоор Канадад ирсэн ч нэг ч удаа хөлөндөө тэшүүр углаж байгаагүй нь дараа нь тодорхой болсон. Канадаас Америкд ирсэн хойноо зөгвөр өмсөгчийн гялалзсан карьер хийж удалгүй Трампын өвөрт багтсанаар Нью-Йоркийн дээдсийн хатагтай нарын нэг болжээ. Эзэрхэг давиулан зантай тэрээр нөхрийнхөө бизнесд ч оролцон компаний хоёрдугаар хүн болох гэж зүтгэдэг байсан. Энэ зангаасаа болж 1990 онд нөхрөө өөрөөс нь 15 насаар дүү Марла Мейпс гэдэг загвар өмсөгчтэй орооцолдсон гэдгийг мэдээд шууд л салах өргөдлөө өгчээ. Салах үедээ Трамп өөрийнх нь болон компанийх нь нууцын талаар нэг ч үг ам нээхгүй гэсэн болзолтойгоор 25 сая доллар өгсөн. Тэр мөнгөөр нь дээдсийн тансаг буйдан тайвилга зардаг компани байгуулан одоо ч ажиллуулж байна. Өдгөө 67 нас хүрчээ.

Марла Мейпс \эхнэр\

1933-1999 онд зургаан жил хамт амьдарсан. Охин төрүүлж өгсөн

Урлагийн авьяастай тэрээр кино, мюзиклд тоглож радио-шоу хөтлөх зэргээр шоу бизнесийн бүх төрөлд хүчээ үзсэн. Тэдний хурим Нью-Йоркын хамгийн тансаг зочид буудалд болж мянга гаруй зочин ирсэн. Гэхдээ Трамп хүчирхэг захирангуй эмэгтэйгээс хаширсан байлаа. Салсаныхаа дараа Марла экс нөхрийнхөө талаар “гялалздаг бүхэн алт биш” гэхээс өөр зүйл ярьдаггүй байжээ. Өдгөө 52 настай

Мелания Кнусс \одоогийн эхнэр 46-тай\

Хүү төрүүлж өгсөн

Югославын коммунистын охин. 18 настайдаа Италийн загварын товчоотой гэрээ байгуулан баруунд иржээ. 26 настайдаа Нью-Йоркод болсон загварын шоуны үеэр тэрбумтантай танилцсан. Сайхан славян хүүхэнд хорхойтой Трамп тэр дороо л эргүүлж эхэлсэн ч Мелания гэр бүлийг нь салгахыг хүсээгүй. Гэсэн ч 2005 онд 35 настайдаа Трамптай суужээ. Гайхалтай нь тэдний хурмын хамгийн хүндэт зочдын нэг нь одоогийн ерөнхийлөгчин сонгуулийн заналт өрсөлдөгч болох Хилари Клинтон байсан аж. “Трамптай хамт байх нь бүхэл бүтэн цайзанд орсон мэт аюулгүй найдвартай байдаг. Нөхөр маань Америкийн төлөө маш ихийг хийж чадах хүн. Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол би түүний Жаклин Кеннеди нь болно” хэмээн ярицлага өгч байсан.

Диана гүнж \Эргүүлээд дийлээгүй\

1996 онд ханхүү Чарльзаас салсаных нь дараа Трамп гүнжийг сарнай цэцэг, үнэт бэлгээр “бөмбөгдөж” эхэлсэн. “Тэр ямар гоё арьстай гэж санана… харин ааш бол байгаа гэхдээ тэр жижиг зүйл. Миний эмэгтэйчүүдийн фронтод үзсэн цорын ганц ялагдал бол Диана байсан” хэмээн тэрбумтан дараа нь ам алджээ. Мөн  өөрийг нь голоод нэг муу Египетын өвөрт орлоо хэмээн гомдоллож байсан гэдэг. 

Кара Янг \Амраг\

1990-ээд оны эхээр Калифорнийн урт хөлт гоо бүсгүй нэртэй сэтгүүлүүдийн эхний нүүрэнд гарч байгаад Трампын хараанд өртжээ. Мань эр сурсан зангаараа  үнэт бэлэг сэлтээр бөмбөгдөөд дорхноо өвөртөө хийгээд авсан ч тун удалгүй хоёр тийшээ болжээ. “Тэр өгөөмөр, гар татна гэж байхгүй, гэхдээ л инээдтэй бас ойрын бодолтой эр” хэмээн Кара хэвлэлд ярилцлага өгч байжээ. Дараа нь 2005 онд холын бодолтой тэрбумтан болох Петер Георгиопулостой суусан.

Карла Бруни \Амраг\

Итали-францын эрлийз гоо үзэсгэлэнтэй тэрбумтан хандивын арга хэмжээн дээр танилжээ. Тэдний харилцаа мөн л удаагүй агаад Бруни нь Францын улстөрч эрчүүдийг “авлаж” Николя Саркозтой гэрлэсэн. Гайхалтай нь 2007 оны ерөнхийлөгчийн сонгуульд нөхрийх нь өрсөлдөгчөөр тодорсон Лоран Фабиустай Бруни өмнө нь бас л амраглаж байсан аж. 

Эх сурвалж: Nuuts.mn