НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар МАН-ын 16, АН-ын 11 нийт  27  төлөөлөгч гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын АН-ын бүлэг мэдээлэл хийсэн. Мөн МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун: НИТХ МАН-ын 34  төлөөлөгчтэй. Үүнээс 16 нь, АН-ын 11 төлөөлөгч нийт 27 төлөөлөгч ээлжит бус хуралдааныг зохион байгуулж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахад гарын үсэг зурсан. Энэ нь нийт НИТХ-ын 2/3 нь биш болохоор ээлжит бус хулыг  хуралдуулах боломжгүй.  НИТХ-ын ээлжит бус хурлыг  2/3-с дээш  төлөөлөгчийн саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулдаг.

Бид  60 тэрбумын асуудлыг  өмөөрөөгүй. Хууль, шүүхийн байгууллага асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл нухацтай хандах ёстой. Мөн энэ асуудлаар Нийслэлийн МАН ямар нэг шийдвэр гаргаагүй. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж НИТХ-ын ээлжит бус хурлаа зарлах учиртай. 

НИТХ-ын даргыг огцруулах хуулийн заалт байхгүй бөгөөд ганцхан сайн дураараа огцрох боломжтой. Өнөөдрийг хүртэлх хугацаанд НИТХ-ын нэг ч дарга огцорч байгаагүй.” Гэдгийг хэлсэн.  

 

НИТХ-ын МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүн  хүзүү амыг мушгиад ч хамаагүй гарын үсэг зуруулах гэж хичээжээ.  Энэ талаар хэвлэлийн хурлын үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноровоос тодрууллаа.

-Ц.Сандуйг огцруулах тухай бичиг дээр таныг зодож байгаад гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Би гарын үсэг зураагүй. Улс төрийн нам гэдэг бол гишүүдийн үзэл бодол, үнэт зүйл дээр нэгддэг. Намын бодлогоос дээгүүр хувь хүний амбиц байж болохгүй. “60 тэрбумын” асуудал хуулиар тогтоогдоогүй. Ийм байхад мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйл дээр үндэслэж намынхаа удирдлага руу дайрна гэдэг байж болохгүй. 

-Гарын үсэг цуглуулж байгаа хүмүүс таныг зодсон гээд байгаа. Тэр үнэн үү. Хэзээ болсон явдал вэ?

-Манай намын хэсэг бүлэг хүмүүс “Blue sky” зочид буудлын 25 давхарт цуглаад, байж байсан. Намайг утсаар дуудсан. Надаас гарын үсэг зурахыг шаардсан. Тэр үед би “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйлд итгэхгүй байна” гэж хэлсэн. Ингээд бидний хооронд бага зэрэг маргаан үүссэн. Миний хүзүүг мушгисан. 

-“Blue sky” зочид буудалд хэн, хэн байсан бэ?

-Зочид буудалд зургаан хүн байсан. Тэдний нэрийг хэлэх боломжгүй. Энэ бол эр хүмүүсийн хооронд болсон процесс. Тиймээс нарийн мэдээлэл өгөх боломжгүй. 

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

 

-Одоогоор хандаагүй байгаа. Энэ талаар бүлгийн хурал дээр танилцуулна. Шаардлагатай бол хуулийн байгууллагад хандана.