Өмнөд Солонгосын кино жүжигчин Жем Бо ра 1961 оны 1 дүгээр сарын 7нд төржээ. Түүнийг манай үзэгч олон "Эхнэрийн урхи" кинонд тоглосон дүрээс гадна олон бүтээлээр нь мэдэх болов уу.

Одоо 56 настай тэрбээр 1979 оноос эхлэн жүжигчний гараагаа эхэлж байжээ. Түүний хувьд 1989 онд бизнес эрхлэгч Ох Жае-хи гэгч эртэй хуримаа хийж нэг гэрт орж байсан ч 2002 онд санхүүгийн асуудлын улмаас тэд гэр бүлээ цуцлуулсан байна. Тэд гурван хүүтэй ажээ.

Харин 2005 онд тэрбээр Ким Сеон-таек гэх эртэй гэрлэн хоёр охинынх нь хойд эх болжээ. Түүний дагавар охин нэг нь Ким Хеон-жин аж. 

Эх сурвалж: Seen.mn