Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад улсад хийх анхны айлчлалаа эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнд Дорнын эдийн засгийн форумд оролцохоор Владивосток хотод зочлох үеэр түүнийг ОХУ-ын төлөөлөгчид болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын албаны хүмүүс тоссоноос гадна охин Намуунаа нь байлцжээ. 

Харин түүнийг бууж ирэх үед охиных нь өмссөн хувцас дипломат албанд тохирохгүй жинсэн өмдтэй байсан хэмээн шүүмжлэснээс гадна ОХУ-ын төлөөлөгчдийн өмнүүр дайран аавдаа үнсүүлж байгааг нь нэлээд олон хүн шүүмжлээд авчээ. 

Дипломат ёсонд нийцэхгүй нэлээд олон үйлдэл гаргалаа хэмээн Намуунааг шүүмжилч байгаа ч тэрбээр дипломат албаны ажилтан биш учир түүнд энэ үйлдэлүүд хамааралгүй гэж өмөөрөх нэгэн ч байлаа.