Өнөөдрийн Mobile news буланд мисс Б.Бадамцэцэг оролцлоо. Түүний талаар нэгэн сайтад “Мисс Б.Бадамцэцэг найз залуудаа хаягдаад уйлж явна” гэсэн мэдээлэл гарсан юм.

Тэрээр хэлэхдээ. “Юун найз залуу вэ. Би хичээлдээ яваад тун завгүй байгаа. Тухайн сайт миний талаар мэдээлэл гаргасныг саяхан л харлаа. Миний хувьд хичээлээс өөр зүйлд анхаарал хандуулах завгүй л явна. Учир нь нэг хэсэг кино уран бүтээл гээд хичээлээ бага зэрэг орхичихлоо. Сурч байгаа мэргэжил маань ямар чухал болохыг мэдэж байгаа байх. Тиймээс одоо хичээлдээ л анхаарлаа хандуулж байна. Тэр мэдээллийн хувьд facebook дээр тавьсан постоос л болж худал мэдээлэл гарсан байна.

Миний хувьд зүгээр л гоё санагдсан шүлгийг постолсон юм. Тэрнээс найз залуугаасаа салж, уйлж явсан энэ тэр юм байхгүй ээ. Хүн ер нь юу бодох нь хувь хүний л зүйл шүү дээ. Зүгээр нэг таалагдсан шүлгээ постолсоны төлөө худал мэдээлэл гаргах утгагүй л юм” гэж тэрээр хариулав.

Ямартаа ч нэг хэсэг Ану хатан зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан мисс бүсгүй маань хичээл номоос өөр бодох зүйлгүй завгүй яваа аж. Тиймээс энэ хавар сургууль амартал Бадамцэцэг номын мөр хөөх бололтой.

Бэлтгэсэн: С.Отгон