Засаг солигдох бүрт төрийн албан хаагчдад ийм айдас төрдөг. Дарга нар нь ссандал ширээтэйгээ үлдэхийн төлөө бүхий л аргаа хэрэглэдэг. Харин хурган дарга  нар нь “бүдүүн дарга” үлдвэл би үлдэнэ гэсэн бодолтой, ахлах мэргэжилтэн би ч халагдана даа гэсэн бодол тээдэг.  

Ж.Эрдэнэбатын засгийн газар байгуулагдаад төрийн албанаас 20 000  гаруй хүнийг ажлаас нь чөлөөл оронд нь өөр хүн тавьсан.  Одоо Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрохоор мөн тооны  хүмүүс ажилгүй болох нь тодорхой.  Тодруулбал дараагийн ээлжнийхэн хоолонд орно.

Харин ажлаас халагдсан хүмүүс нь шүүхдэж хууль бусаар халагдсан нь тогтоогдох юм бол та бидний татварт төлсөн мөнгөнөөс ажилгүй байсан хугацааны нөхөх олговор өгдөг. Харин ажлаас халсан дарга огт хариуцлага хүлээхгүй. Ажлаас халагдаад шүүхэдсэн байдлыг  он дарааллаар нь харвал ийм байна.

 

Д/д

Он

Ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан тоо

Үүнээс ажилд нь эгүүлэн тогтоосон

Ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжилж, түүнийг нь гаргасан

Төрийн байгууллагаас гаргасан төлбөрийн хэмжээ

1

2005

8

2

2

1 169 769

2

2006

16

12

5

2 678 755

3

2007

12

11

9

8 464 369

4

2008

22

13

8

6 819 765

5

2009

50

25

13

26 922 511

6

2010

81

63

30

67 261 185

7

2011

50

30

15

40 489 421

8

2012

37

33

10

31 092 985

9

2013

32

21

9

24 202 605

10

Нийт

308

210

101

209 101 365

 

Харин энэ тоо 2014 онд 51 тэрбум төгрөг болсон байх юм. Уг нь улсаас энэ төрлийн хэрэгт зарцуулаг гэж 2014 онд хоёр тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм билээ.

2015 болон 2016 онуудад энэ тоо хэд болсон нь одоогоор тодорхойгүй байна.  Энэ хугацаанд засаг хэд солигдсон, хичнээн хүн халагдсан гэдгээс хүн бүр багцаалдчих биз.

Одоо 65-ын бүлэг засгаа огцруулсан. Шинэ Ерөнхий сайд гараад мөн л өөрийнхөө багийг бүрдүүлэх болно.  Улмаар халаа сэлгээ хийнэ.  Хэрвээ халаа сэлгээгээр  даргын буруу байх юм бол халагдсан хүмүүсийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговорыг төрөөс гаргах болно.

Нөгөө талаас ажлаа хийж чаддаг нь  халагдаад чадахгүй зай бөглөдөг нь нэмэгдэх болно. Уг нь улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө үед  төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж байх эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулах шаардлагатай байгаа юм