"Эмоци" продакшн, "Hulegu pictures" -ын хамтын бүтээл "Гурван найз эргэж ирсэн нь" уран сайхны киноны нээлт "Өргөө-1" кино театрт боллоо.

"Эмоци" продакшны бүжгийн хамтлагийнхан хамтран уран бүтээл хийдэг ах нарынхаа киноны нээлтэд ирсэн бол, "A Sound" хамтлагийнхан үзэгчдэд баяр хүргэж, ая дуугаа өргөж, мөн үзэгчдийн дунд тэмцээн зохиож нээлтийн ажиллагаа эхэлсэн юм.

"Гурван найз эргэж ирсэн нь" киноны нээлт өвөрмөц боллоо. Киноны уран бүтээлчид нэр бүхий автобусаар ирсэн бол, гол дүрийг бүтээсэн жүжигчин Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Б.Анхбаяр нар HUMMER хөлөглөсөөр үзэгчидтэйгээ мэндэллээ.

Уран бүтээлийн ерөнхий найруулагчаар, хүжигчин С.Баттулга ажиллаж, дүрүүдэд Аяа буюу МУГЖ Ш.Алтанцэцэг, жүжигчин Г.Нарансолонго нарын уран бүтээлчид тоглосон юм. Энэ кинонд туслах дүр бүтээсэн бөгөөд бас нэгэн шигтгээ нь загвар өмсөгч, "Mongolian next top model" тэмцээний ялагч Б.Цэрэндолгор байлаа.

"Гурван найз цуврал ийнхүү хоёр дахь бүрэн хэмжээний киногоо хийсэн нь үзэгчдийн хүсэлт байсан юм шүү" гэж жүжигчин С.Тэмүүжин онцолж байлаа.

Нэг онцлог нь тус киноны зураг авалт Тайванд хийсэн бөгөөд Монгол, БНСУ, Тайван зэрэг гурван орны уран бүтээлчид хамтран тоглосон аж. Цоо шинэхэн уран сайхны кино "Өргөө" кино театрын бүх салбаруудаар гарч эхэллээ. Гурван найз "Өргөө"-д эргэн ирлээ.